"ГОРГАЗ" ХХК

Манай компани 2003 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын Газпром компаниас шингэрүүлсэн хийн түлшийг ( бутан,пропан) импортлон авч 5,10,14,20,50 кг-аар баллонд савлан хэрэглэгчдэд хүргэж өгч борлуулах үйлчилгээг эрхэлдэг билээ. Мөн хэрэглэгчдийн хийн түлшээр ажилладаг бүхий л тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээг үнэ төлбөргүй хийж,аюулгүй ажиллагааны талаар үнэ төлбөргүй сургалт явуулж ирснээр хэрэглэгчдэд 100%-ийн сэтгэл ханамжийн баталгааг өгч, ГОРГАЗ-ын үйлчилгээг брэндын хэмжээнд аваачсан юм.
Манай хийн түлш түгээгч машинууд хотын бүх дүүрэгт өдөр бүр хэрэглэгчдийн захиалгыг биелүүлэн явж байдаг тул таны манай диспетчерт өгсөн захиалгыг аль болох түргэн хугацаанд биелүүлэх боломжтой билээ. Та манай руу утасдаж захиалгаа өгөөд хаягаа зааж өгөхөд л хангалттай. Хүргэлтийн хөлс гэж авахгүй. Хийн плитка бусад төхөөрөмжийг ч утсаар захиалан үнэ төлбөргүй хүргүүлж угсруулах боломжтой.
Мөн ГОРГАЗ-ын дэлгүүрүүдээр хийн түлшнээс гадна түүгээр ажилладаг ахуйн болон гуанз рестораны зориулалттай плитка, өрөө тасалгааг халаах зориулалттай халаагуур,аяны зориулалттай, гэр болон майханд тавьдаг халаагуур+ плитка хосолсон хэрэглээтэй авч явахад авсаархан төхөөрөмжүүд зэргийг худалдаалж байна.
Хийн түлш- байгальд ээлтэй, хүнд хоргүй түлш
Засгийн газрын 2000 оны 184дүгээр тогтоолоор батлагдсан “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр шингэрүүлсэн шатдаг хийг хот хөдөөгийн хүн ам ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг / хоол унд бэлтгэх, дулаан, халуун ус гаргах/ болсны зэрэгцээ барилга, гэрэл чимэглэл, үйлдвэр үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарт өргөнөөр ашиглаж байна. Өдрөөс өдөрт дэлхий нийтийн нефтийн бүтээгдхүүний хэрэглээ нэмэгдэж байгаагаас дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ үе үе огцом өсч байгаа билээ. Мөн ОХУ нефть бүтээгдхүүний экспортын татвараа байнга нэмж байгаа нь ганц улсаас хараат манай зах зээлийн бензины үнэд шууд нөлөөлж энэ нь бараа бүтээгдхүүн ажил үйлчилгээний үнэ нэмэгдэх голлох шалтаг шалтгаан болж байна.
Дэлхий дээрх нефтийн нөөц өдрөөс өдөрт хомсдож байгаатай уялдан бензин болон дизель түлшний үнэ цаашдаа ч жилээс жилд өсөх нь тодорхой байна.Гэтэл өндөр үнэтэй бензин шатахуун нь байгаль орчин хүн амын эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлдэг гэдэгтэй өнөөдөр маргах хүн үгүй болжээ. Иймээс дэлхий нийтээрээ хямд бөгөөд хор нөлөө багатай шатахууныг эрэлхийлэх болсон билээ. 1980-аад оноос шингэрүүлсэн хийн түлшийг дотоод шаталтын хөдөлгүүрт хэрэглэх боломжтой болсон нь хүн төрөлхтний томоохон ололт болсон юм. Шингэрүүлсэн нефтийн хий- хийн түлшний олон улсын товчилсон нэр томъёо нь LPG (Liqueded petroleum gas) болно. Энэ нь пропан-бутаны холимог бөгөөд автогаз гэж бас нэрлэгддэг. Энэ газны пропан бутаны харьцаа нь жилийн хүйтэн дулааны улирлаас хамаарч өөр өөр байдаг. LPG газ нь нүүрстөрөгч/С/ ба устөрөгч /Н/-ийн химийн нэгдэл болохоор нүүрс болон нефть бүтээгдхүүнтэй харьцуулахад СО2 нүүстөрөгчийн давхар исэлийг ялгаруулах хэмжээ нь харьцангуй бага бөгөөд хүчил ба азот бараг агуулагддаггүй учраас SOх хүхэрт нүүрстөрөгч, NOx азот нүүрстөрөгчийн ялгарах хэмжээ нь бага учраас хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдхүүн юм. Бензин нь дотроо шаталтаа сайжруулсан химийн төрөл бүрийн нэмэгдлүүдийг агуулдаг. Бензины октаны тоог нэмэх зорилгоор технологийн дагуу хүнд металл болох тугалганы нэгдлүүдийг нэмдэг. Тугалга болон бусад хүнд металл бензин шатахад утаагаар ялгарч агаарыг бохирдуулан, хүний биед амьсгалын замаар нэвтэрч хорт хавдар үүсэх үндэс суурь нь болдог аюултай. LPG газ нь илүү жигд холимог гаргадаг учир бүрэн гүйцэд шатдаг. Ер нь түлш бүрэн гүйцэд шатсанаар агаарт хаягдаж байгаа утаан дахь хорны агууламж нь эрс багасдаг. Газны хувьд шатах явцад нь утаа огт гардаггүй онцлогтой.
Хийн түлш ашиглаж байгаа автомашинаас ялгарах утаа хүний эрүүл мэндэд, байгаль орчинд хортой бодис ялгаруулдаггүй болохыг дэлхийн өндөр хөгжилтэй улс орон түүний дотор европын холбооны ихэнх орон шинжлэх ухааны өндөр түвшинд судалж тогтоон амьдрал дээр хэрэгжүүлж хийн түлшийг өргөнөөр хэрэглэж, төр засгаас нь ч энэ байдлыг янз бүрийн хэлбэрээр хөхүүлэн дэмждэг байна. Манай улс ч энэ тал дээр дэлхий нийттэйгээ хөл нийлэхээр шийдэж Монгол Улсын засгийн газраас нийтийн тээврийн салбарт 2010 оноос зөвхөн хийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг ашиглах тогтоол гаргаад байгаа билээ. Эрчим хүчний шинэ эх үүсвэр экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлж ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд өргөнөөр ашиглах замаар Улаанбаатар хот,төв суурин газрын агаарын бохирдлыг бууруулах,экологийн тэнцвэртэй байдлыг хангах,түлш эрчим хүчний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажилгүйдлийг багасгах, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс хийн салбарыг хөгжүүлж, хэрэглэгчдийг шингэрүүлсэн шатдаг хийгээр хангах ажил үйлчилгээний улсын хэмжээний сүлжээг бий болгохыг зорин ажиллаж байна.
Төр засгийн зүгээс шингэрүүлсэн шатдаг хийн түлшний импорт, борлуулалтыг дэмжих зорилгоор хийн түлшний импортыг гаалийн татвар, НӨАТ-ын татвараас бүрэн чөлөөлж банкнаас хөнгөлөлттэй зээл авах боломжийг олгож байгаа билээ. Мөн автомашиныг хийн түлшээр цэнэглэх түгээгүүрийг олшруулах зорилгоор Улаанбаатар хотын захиргаанаас газар олгохоор шийдсэн бөгөөд манай компанид Улаанбаатар хотын гурван цэгт газар олгохоор болоод байна.